Хятад улс "Пёнчан-2018"-аас анхны алтан медалиа хүртлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
184@montsame.mn
2018-02-23 10:03:48
ПЁНЧАН. /Синьхуа/. Хятад улсын тамирчин У Дазин “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын эрэгтэйчүүдийн 500 м-ийн шорт-трек буюу богино зайн тойргийн тэшүүрийн төрөлд түрүүлснээр эх орондоо энэ олимпийн анхны алтан медалийг авчирч, дэлхийн дээд амжилтыг эвдлээ гэж  “Синьхуа” агентлаг мэдээлэв.

У Дазин дэлхийд чансаагаараа нэгдүгээрт бичигддэг тамирчин болохоо нотлон энэ олимпийн үеэр хоёр ч удаа дэлхийн дээд амжилтыг эвдэж чаджээ.

Өдгөө 23 настай  тэрбээр хагас шигшээд тогтоосон дээд амжилтаа 0.216 секундээр эвдэн 39,584  секундийн  амжилтаар барианд орж, олимпийн аварга болсон байна. 

Энэ нь Хятад улсын тамирчин "Пёнчан-2018" олимпоос алтан медаль хүртсэн болон Хятад улс эрэгтэйчүүдийн шорт-трекийн төрөлд олимпоос алтан медаль хүртсэн анхны тохиолдол юм.
Н.Мишээл
Холбоотой мэдээ