Монгол, Оросын Засгийн газар хоорондын XXI хуралдаан болно

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-02-22 18:03:40
Москва /МОНЦАМЭ/. Энэ сарын 26-28-ны өдөр Москва хотноо Монгол, Оросын Засгийн Газар хоорондын комиссын XXI хуралдаан болно.  
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын XXI хуралдааныг Монголын талаас Шадар Сайд Ө.Энхтүвшин, Оросын талаас ОХУ-ын Байгалийн Баялаг, Экологийн Яамны Сайд С.Е.Донской нар даргалж XX хурлын протоколын хэрэгжилтийг дүгнэн, Эгийн голын усан цахилгаан станцын бүтээн байгуулалт, хил орчмын бүс нутгийн хөгжил, зам тээвэр, эрчим хүч, байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэх юм. 
 Мөн үеэр бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын Дэд комисс хуралдаж, ОХУ-Монгол-БНХАУ-ын эдийн засгийн коридор хөтөлбөрийн хэрэгжилт, хоёр улсын хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцэх аж.
 Засгийн газар хоорондын Дэд комиссын XХI хуралдааныг Монголын талаас ГХЯ-ны дэд сайд Б.Батцэцэг, Оросын талаас Эдийн Засгийн Хөгжлийн Яамны Дэд Сайд А.Груздев нар удирдан явуулна.  
Л.Нандиа
 
 
 

Холбоотой мэдээ