Мексикийн жуулчны хөлөг онгоцонд дэлбэрэлт болсны улмаас 25 хүн шархаджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-22 15:28:29
МЕХИКО. /ТАСС/. Мескикийн Кинтана-Роо мужид жуулчны хөлөг онгоцонд дэлбэрэлт болсны улмаас шархадсан хүмүүсийн тоо 25 болсон тухай Плайя-дель-Кармен хотын иргэний хамгаалалт болон гал түймрээс хамгаалах газрын дарга Хуан Карлос Соса-гийн мэдэгдсэнийг “Televisa” телевизийн суваг мэдээлжээ.
 
Тэрбээр хэлэхдээ “Хөлөг онгоцонд 140 гаруй хүн байсан. Сүүлд мэдээлснээр, шархадсан хүний тоо 25 хүрээд байна. Эдгээр хүний дунд 20 мексик, 5 гадаад хүн байна. Тэдний амь нас аюулгүй байдалд байгаа” гэжээ.
 
Хэргийн шалтгааныг олж тогтоохоор холбогдох албаныхан ажиллаж байгаа аж. 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ