“Тэс Петролиум”-ийн Увс аймаг дахь салбар бензинийхээ үнийг нэмлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-02-22 15:02:13
 Увс /МОНЦАМЭ/. “Тэс Петролиум” компанийн Увс аймаг дахь салбар өчигдөр бензинийхээ үнийг 100 төгрөгөөр нэмэгдүүлж, А-92 бензинийг литр тутмыг нь 1990 төгрөгөөр худалдаалж эхлээд байна. Мөн А-80 бензинийг 1810 төгрөгөөр, дизель түлшийг 2110 төгрөгөөр тус тус худалдаалж байна.

Харин “Ник-Петровис” компанийн Увс аймаг дахь салбарын хувьд А92 бензинийг 1850, А-80 бензинийг 1670, дизель түлшийг 2200 төгрөгөөр нэг литрийг нь худалдаалж байгаа аж.
“Ник-Петровис” компанийн Увс аймаг дахь салбар он гарсаар бензин, шатахууныхаа үнийг хоёр удаа саамнаж нэмэгдүүлсэн бол бусад шатахуун худалдаалагч компаниуд ч гэсэн үнээ нэмэгдүүлээд байна. Гэхдээ одоогийн байдлаар хамгийн үнэтэй бензинийг “Тэс Петролиум” компанийн салбар худалдаалж байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ