Баян-Өлгийн 1286 иргэн ипотекийн зээлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-02-21 12:17:09

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн 367 иргэн өнгөрсөн онд арилжааны банкуудаас 12,6 тэрбум төгрөгийн ипотекийн зээл авч, орон сууцанд оржээ.

Энэ нь өмнөх жилтэй харьцуулахад 39 иргэн буюу 2,5 тэрбум төгрөгөөр бага үзүүлэлт юм. Ипотекийн зээл олголт буурахад Монголбанкнаас шинээр санхүүжилт нэмж олгоогүй нь нөлөөлсөн бөгөөд өмнөх жилүүдэд олгосон зээлийн эргэн төлөлтийн хэмжээгээр иргэдэд зээл олгож байгаа аж.

Өнгөрсөн оны жилийн эцсийн мэдээгээр Баян-Өлгий аймгийн ипотекийн зээлийн үлдэгдэл 24,6 тэрбум төгрөг байна. Нийтдээ 1286 иргэн ипотекийн зээл авсан ба тэдний 1092 нь "Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоо бүрдүүлэх хөтөлбөр"-т хамрагдсан ажээ. Тус хөтөлбөрт хамрагдсан иргэдийн тоон үзүүлэлтээр Баян-Өлгийчүүд улсад Улаанбаатар хот болон Дундговь, Дорноговь, Ховд, Хөвсгөл аймгуудын дараа орж байна. 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ