Одонгийн материалыг хүлээж авч эхлээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-02-21 11:32:21
Увс /МОНЦАМЭ/. Алдарт эхийн 1, 2-р зэргийн одонгийн болзол хангасан ээжүүдийн материалыг аймгийн хэмжээнд хүлээж авч эхлээд байна. Энэхүү материалыг ирэх 4-р сарын 15-ны дотор иргэд харъяа сумынхаа ЗДТГ-т хүлээлгэн өгөх ёстой аж. Эх үрсийн баяраар буюу ирэх 6-р сарын 1-нд олгох уг шагналын материалыг жил бүр ийнхүү эртнээс хүлээж авдаг байна.
Өнгөрсөн жил Увс аймгаас Алдарт эхийн  2-р зэргийн одонгоор 300-аад эх шагнагдсан бол харин 1-р зэргийн одонгоор 40-өөд эх, нийтдээ 340 орчим ээж Алдарт эхийн 1, 2-р зэргийн одонгоор энгэрээ мялаасан байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ