Аргентин улс руу монголчууд визгүй зорчиж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Бүгд Найрамдах Аргентин Улсын дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчид өчигдөр буюу хоёрдугаар сарын 19-нөөс эхлэн 90 хүртэл хоног харилцан визгүй зорчиж эхэллээ.
БНСУ-ын Пусан хотноо 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хоёр тал гарын үсэг зурсан энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор Монгол Улсын энгийн паспорт эзэмшигч иргэд гадаадын 20 улсад визгүй зорчих боломжтой болж байна.
Гадаад харилцааны яамны зүгээс иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зорилтын хүрээнд монгол иргэд визгүй зорчдог улсын тоог нэмэгдүүлэх, монгол иргэдэд тавигддаг визийн шаардлагыг хөнгөвчлөх чиглэлээр гадаадын улс орнуудтай идэвхтэй яриа хэлэлцээ явуулж ирсэн бөгөөд цаашид ч мөн энэ төрлийн хэлэлцээг үргэлжлүүлэх аж.

Н.Туяа