Шинэ, хуучин хуулиудын ялгаа, онцлогийг таниулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-11-23 17:09:28

Нийгмийн даатгалын ерөнхий газар шинээр мөрдөж буй хуулиудын тухай байцаагч нарын мэдлэг, ур чадварыг батжуулах зорилгоор 11 сарын 20-нд  Зуунмод суманд сургалт зохиов.

27 сумын 50-аад байцаагчийг хамруулсан сургалтаар “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилт, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль,бичил уурхай эрхлэгч,малчдыг нийгмийн болон эрүүл мндийн даатгалд хамруулах, “Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”, зэрэг хууль тогтоомжийг танилцуулж, санал солилцов. Жишээ нь: Өмнө нь тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох ажил, мэргэжлийн жагсаалтыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн санал болгосноор Засгийн газар шийвэрлэдэг байсан бол хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар Хөдөлмөрийн болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам тогтооно хэмээжээ. Энэ мэтчилэн шинэ ба хуучин хуулиудын ялгаа, онцлогыг зааж, орон нутагт тулгарч буй бэрхшээл саадыг сонсов. 

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ