Аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан мэндчилгээ дэвшүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан билгийн тооллын ХҮІІ жарны "Тийн унжлагат" хэмээх шороон нохой жилийн сар шинийг баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрээр мэндчилгээндээ: "Өнгөрөн одож буй тахиа жил өгөөмөр нутагт минь өглөг буяны даллага чуулсан өнгөтэй сайхан жил болж алсарч буй бол айлчлан ирж буй нохой жил аймаг орон нутагт минь хөгжил дэвшлийн үүдийг нээсэн, айл өрх бүрт аз жаргал, амжилт бүтээл авчирсан сайхан жил байх нь эргэлзээгүй. Өртөөлөн айсуй нохой жилд монгол түмэн минь эв эеийг хичээн, өнө удаан жаргахын дээдийг өв тэгш шингээсэн өнгөтэй жил байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье" хэмээжээ.
Ө.Нурболат
Холбоотой мэдээ

ИБУИНХУ-тай бүхий л салбарт харилцан ашигтай хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ
12 цаг

ТАЗ-ийн гишүүнээр томилогдсон Ц.Амартөгс, Л.Золзаяа Б.Төгсцэнгэл нар үүрэгт ажлаа хүлээн авав
13 цаг