М.Пенс болон Ким Ёо Жо нарыг уулзуулахаар төлөвлөж байжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-13 17:35:16
ТОКИО. /ТАСС/. Өмнөд Солонгосын эрх баригчид “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын нээлтэд хүрэлцэн ирсэн АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майкл Пенс болон Умард Солонгосын Хөдөлмөрийн намын төв хорооны улс төрийн товчооны орлогч гишүүн, тус улсын удирдагч Ким Жөн Уны эмэгтэй дүү Ким Ёо Жо нарын уулзалтыг олимпийн наадмын эхний өдөр зохион байгуулахаар төлөвлөж байжээ. Талууд уулзалт хийхийг хүсээгүй учир яриа хэлэлцээ болоогүй байна гэж Японы “Асахи” сонинд мэдээлсэн байна.
 
Тус сонины мэдээлснээр, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин хоёр талын уулзалтад оролцохыг М.Пенс болон Ким Ёо Жо нартай уулзахдаа санал болгосон байна. Өмнөд Солонгосын эрх баригчдын төлөвлөснөөр, хоёр Солонгосын хооронд эхэлсэн одоогийн яриа хэлэлцээ нь эцсийн дүндээ Умард Солонгос болон АНУ-ын хооронд шууд яриа хэлэлцээ хийх нөхцөл бүрдүүлэх ёстой байсан аж.
 
М.Пенс болон Ким Ёо Жо нарын уулзалтыг энэ сарын 10-ны орой хийхээр төлөвлөж байжээ. 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ