Монголын УДБЭТ Сөүлд тоглоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ
aminaa@montsame.mn
2015-11-23 15:56:03

СӨҮЛ. /koreaherald/. БНСУ, Монгол улс дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойд зориулж, Монголын Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид Сөүл хотод 12 дугаар сарын 6-нд хийх анхны тоглолтынхоо үеэр Россини, Верди, Пуччини, Моцартын уран бүтээлийг тайзнаа амилуулна.

Монголын Элчин сайдын яамнаас зохион байгуулах “Монголын гала концерт”-д тус улсын үндэсний дуу, бүжиг багтсан бөгөөд 60 хөгжимчин, 6 дуучин, тухайлбал, “BBC Cardiff Singer of the World 2015” тэмцээнд оролцож, шилдгээр шалгарсан, дуурийн дуучин Э. Амартүвшин оролцох юм.

1963 онд үүсэн байгуулагдсан Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр нь Монголын болон гадаадын зохиолчдын 57 дуурь, 57 бүжгэн жүжгийг толилуулсан байна. 80 дуурь, бүжгэн жүжиг болон 20 сонгодог, тусгай үзүүлбэрээс бүрдсэн 100 гаруй тоглолтыг жилдээ хийдэг.

Өмнөд Солонгосын Соёл, спорт, аялал жуулчлалын яам, “Hyundai Motor”, “POSCO Energy”, “МИАТ”, “Korean Air”, “Halla”, “Dongkwang Construction” компани тус арга хэмжээг ивээн тэтгэж байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ