Завханы Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажлаараа тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-02-12 21:59:41

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2017 оны ажлын үзүүлэлтээрээ 21 аймгаас тэргүүн байранд шалгарч шагналаа гардан авчээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжийн дарга нарын 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлт, байгууллагын үндсэн чиг үүргийн хэрэгжилтийг дүгнэх үзүүлэлтээр ийнхүү Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төв орон нутгийн анги байгууллагуудыг тэргүүлэн ажиллажээ.
Тэргүүн байрын өргөмжлөлийг хүлээн авч гурван алба хаагч гадаадад аялах эрхээр шагнуулсан байна. Шагналыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр болон Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд гардуулан өгч, ажлын амжилт хүсчээ. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хүндэт самбарт тус хамт олны зураг тавигдсан тухай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас мэдээллээ.

Б.Мягмарсүрэн


Холбоотой мэдээ