Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийг дэмжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-23 15:03:07

Дархан-Уул аймгийн Нийгмийн чиглэлээр ажиллаж байгаа байгууллагуудын хамтран зохион байгуулж буй “Нийгмийн үйлчилгээг-Танд” аяны хүрээнд зорилтот бүлгийн иргэдийг эрүүл мэндийн үзлэг, оношлогоонд хамруулж асаргаа сувилгааны тусламж үйлчилгээ үзүүлсээр байна.

Ялангуяа боловсролын бичиг баримт, суурь болон бүрэн дунд боловсролыг дүйцсэн хөтөлбөрөөр нөхөн олгох, бүртгэх нөлөөллийн ажил, сургалт сурталчилгааг зохион байгуулж мэргэжлийн чиг баримжаа олгох зэрэг ажлыг тасралтгүй зохион байгуулан үргэлжлүүлж байна. Аймгийн Боловсрол, Соёлын газар тус аянд нэгдсэнээр одоогийн байдлаар гурван хүнд боловсролын бичиг баримтыг нөхөн олгож 30 хүнийг мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих зорилгоор “Од”, “Энэрэл” цогцолбор сургуулиудын анги танхим бүрийн түлхүүрийн оосрыг шинэчлэх зэрэг ажлуудыг зохион байгуулжээ. Уг түлхүүрийн оосруудыг тус аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөрлөлүүд хийснийг худалдан авч тусалж байгаа юм байна.

Дараа нь бусад сургуулиудад энэ ажлыг зохион байгуулна гэж аймгийн БСГ-ын дарга Б.Ганчулуун ярилаа.

                                                                                                                                                Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ