"Нийтийн эргүүл" арга хэмжээнд 1744 цагдаагийн албан хаагч ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-02-12 17:36:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн цагдаагийн газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Сар шинийн баярыг угтаж “Нийтийн эргүүл” арга хэмжээг өнөөдрөөс эхлүүллээ. Энэ арга хэмжээ өнөө өглөөний 05:00 цагаас эхэлсэн байна. Сар шинийийн баяр амралтын өдрүүдийг дуустал үргэлжлэх арга хэмжээнд  Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Замын цагдаагийн алба, Нийслэлийн цагдаагийн газар, харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн алба хаагчид болон олон нийтийн цагдаагийн ажилтан, хэв журмын урамшилт эргүүлүүд гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг, үйлдэгдэж болзошгүй 286 чиглэлд 1744 алба хаагч ажиллаж байна.
 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ