Өндөрхаан ууланд иргэдэд олгосон газрыг Бурхантын аманд шилжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-02-12 15:44:50
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цахим газар өмчлөлөөр Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны Өндөрхаан ууланд иргэдэд олгосон 36 байрлын газрыг Бурхантын аманд шилжүүлэх болсон талаар Нийслэлийн газрын албанаас мэдээлэв.

Өндөрхаан уулын аманд эртний хиргисүүр, булш зэрэг соёлын биет дурсгалууд олон байдаг аж. Тиймээс ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс тус ууланд иргэдийг суурьшуулах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байна. Тиймээс дээрх байршилд сонгогдсон иргэд Нийслэлийн газрын албаны Газар өмчлөлийн хэлтэст хандаж, газраа шинээр авах боломжтой аж. Газар өмчлөлийн хэлтэс нь Соёлын төв өргөөний 1 давхарт 13 тоотод байрлаж байгаа бөгөөд 319215 утсанд холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой аж.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ