Заур Дадаевыг баривчлах хугацааг сунгах асуудлыг хэлэлцэнэ

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2015-11-23 13:17:56

МОСКВА. /TASS/. ОХУ-ын сөрөг хүчний улстөрч Борис Немцовыг хөнөөсөн хэргийн сэжигтэн Заур Дадаевын баривчлах хугацааг сунгах асуудлыг Москва хотын Басманный шүүх өнөөдөр хэлэлцэнэ.

Басманный шүүхийн хэвлэлийн нарийн бичгийн даргын мэдээлснээр, Борис Немцовын хэрэгт холбогдох бүх сэжигтний баривчлах хугацааг сунгах хүсэлтийг шүүхэд тавьжээ. Мөрдөн байцаагчид тэднийг цагдан хорих газарт хоёрдугаар сар хүртэл байлгахыг хүсч байгаа аж.

Өнөөдөр Москвагийн цагаар 11 цагт мөн Анзор Губашаевын баривчлах хугацааг сунгах хүсэлтийг хянан хэлэлцэх төлөвтэй байна. Харин маргааш Хамзад Бахаев, Темирлан Эскерханов, Шадид Губашев нартай холбогдох хэргийг шүүх хурал Москвагийн цагаар 12 цагт болно.

Борис Немцовыг хоёрдугаар сарын 27-нд Москва хотын төвд буудаж хөнөөсөн юм. Немцовыг хөнөөсөн хэргээр Заур Дадаевыг баривчилсан. Мөрдөн байцаагчид түүнийг гэмт хэргийг гардан үйлдсэн гэж үзэж байгаа юм. Түүнчлэн Хамзат Бахаев, Анзор болон Шадид Губашевы болон Тамерлан Эскерхановыг гэмт хэргийг үйлдэхэд оролцсон гэж сэжиглэгдэж байгаа аж. Уг хэргийг мөрдөн шалгах ажлыг 2016 оны хоёрдугаар сарын 28 хүртэл сунгажээ.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ