Цэргийн хүчээр шийдвэрлэх гэхээсээ илүүтэйгээр дипломат арга замаар шийдвэрлэхийг хичээж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-08 18:37:13
ВАШИНГТОН. /ТАСС/. Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийн эргэн тойрны одоогийн нөхцөл байдлыг цэргийн хүчээр шийдвэрлэх гэхээсээ илүүтэйгээр дипломат арга замаар шийдвэрлэн, тогтвортой байдал бүрдүүлэхийг эрмэлзэж байна гэж АНУ-ын батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис мэдэгджээ.
 
Сүүлийн үед АНУ болон Умард Солонгосын хооронд дайн дэгдэх аюул нэмэгдэж байгаа эсэх талаар сонирхсон сэтгүүлчдийн асуултад тэрбээр хариулахдаа “Умард Солонгостой холбоотой нөхцөл байдлыг илүү бат бөх дипломат арга замаар шийдвэрлэхийг хичээж байгаа гэж бид үзэж байна. Гэсэн хэдий ч бид АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоны гадаад бодлогын хүчин чармайлтыг цэргийн ажиллагааны практик хувилбаруудаар бэхжүүлэх болно” гэжээ. 
Э.Аянзаяа
Холбоотой мэдээ