Банкны зээл өсч, иргэдийн хадгаламж буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРМонголбанкны аймгийн салбарын мэдээгээр ХААН, Төрийн, Хас, Голомт, Капитал банкнаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл зуу орчим тэрбум төгрөгт хүрсэн нь оны эхнээс 4,1 тэрбумаар өссөн байна.
Харин банкуудад хадгалуулсан иргэдийн төгрөгийн хадгаламжийн хэмжээ 30,8 тэрбум төгрөг болж оны эхнээс 3.2 тэрбумаар буурчээ. Чанаргүй, хугацаа хэтэрсэн зээл 1.4 тэрбумтөгрөг болж бага зэргийн өсөлттэй байна.
Сүхбаатар аймаг. Г.Сүхээ