“Canon” 250 мегапикселийн мэдрэгч бүтээжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
nyamtulga@montsame.mn
2015-09-08 14:17:34

ВАШИНГТОН. /ВВС/. Электрон бараа үйлдвэрлэгч “Canon” компани дижитал камерт ашиглах 250 мегапикселийн мэдрэгч бүтээсэн байна.

“Энэ мэдрэгч нь 18 км зайтай нисэж яваа онгоцны бөөрөн дээрх үсгийг унших чадвартай мэдрэгч юм. Гэвч хэт өндөр нарийвчлалтай уг технологийг камер эсвэл ухаалаг гар утсанд ашиглах боломжгүй харин тагнуулын системүүд эсвэл мэргэжлийн бусад хэрэглээнд ашиглаж болно” гэж компани мэдэгдэв.

Мэдрэгчийг бүтээхэд техникийн олон саад бэрхшээлийг “Canon” компани даван гарсан байна. Үүнээс дурдвал, самбар дээрх 250 сая пикселийн /19580х12600/ мэдээллийг уншихад цаг хугацааны болоод дохионы асуудалтай тулгарч байжээ.

Уг мэдрэгч 29.2 мм бөгөөд энэ нь 35 мм-ийн дижитал камеруудын мэдрэгчээс 20.2 мм-ээр бага хэмжээтэй ажээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд