Мьянмарт хөрсний гулгалтад 60 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
jargal@montsame.mn
2015-11-22 12:55:30

БАНГКОК. /TASS/. Мьянмар улсын хойд нутагт оршдог Качин мужид хөрсний гулгалт болсны улмаас наад зах нь 60 хүн амиа алдаж, 100 орчим хүн сураггүй алга болсонд тооцогдож байгаа тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Мьянмарын хэвлэлүүдэд урьд нь мэдээлж байснаар, хаш чулуу олборлодог уурхайгаас холгүй их хэмжээний хөрсний гулгалт болж, уурхайчдын хэдэн арван байшин нурангинд даруулсан байна. Эхлээд 30 хүн амиа алдсан гэж мэдээлж байсан боловч эрэх-аврах ажиллагааны явцад амиа алдагсдын тоо нэмэгдсээр байгаа аж.

Д.Жаргал

Холбоотой мэдээ