Брюссельд террорист аюулын түвшнийг нэмэгдүүлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-22 12:07:35

БРЮССЕЛЬ. /ТАSS/. Бельгийн нийслэл Брюссель хотод Парисынхтай адил халдлага үйлдэж болзошгүй тухай мэдээллийг тус улсын цагдаа нар авсан учраас тус хотод террорист аюулын түвшнийг хамгийн дээд түвшинд хүргэжээ. Энэ тухай тус улсын Ерөнхий сайд Шарль Мишел мэдэгдсэн байна.

“Парист үйлдсэнтэй адил халдлагыг Брюссельд үйлдэж болзошгүй тухай мэдээллийг цагдаа нар авсан. Аюулгүй байдлыг хангах арга хэмжээг бид чангатгахаар шийдлээ” гэж тэрбээр хэлжээ.

Энэ сарын 14-нд шилжих шөнө Францын нийслэл Парис хотод цуврал халдлага үйлдсэний улмаас 129 хүн амиа алдаж, 300 гаруй хүн шархадсан билээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ