С.Энхбаяр: “Лексус-570” машины захиалга өгсөн сайд байхгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай Засгийн газрын сайд нар өндөр үнэтэй автомашин захиалсан гэх мэдээлэл хийсэнтэй холбогдуулан Засгийн газрын авто бааз УТҮГ-ын захирал С.Энхбаяр мэдэгдэл хийв.
Энэ долоо хоногийн даваа гарагт Засгийн газрын 100 хоногийн тайланг Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулах үеэр АН-аас мөн Засгийн газрын 100 хоногтой холбогдуулан мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ тус намын Нарийн бичгийн дарга О.Магнай Засгийн газрын бүх сайд өндөр үнэтэй “Лексус-570” автомашин улсын төсвийн хөрөнгөөр худалдаж авахаар захиалга өгсөн гэх мэдээллийг хийсэн юм. Харин үүнд Засгийн газрын авто бааз УТҮГ-ын захирал С.Энхбаяр тайлбар хийхдээ “Өнөөдрийн байдлаар “Лексус-570” машины захиалга өгсөн сайд байхгүй. Хаанаас ийм ор үндэсгүй мэдээлэл цацагддагийг мэдэхгүй юм. Энэ бол худлаа мэдээлэл. Өндөр үнэтай машин авах бол Улсын төсөвт хөрөнгө мөнгийг нь суулгаж байж шийдэгддэг. Гэтэл огт ийм зүйл байхгүй учраас ор үндэслэлгүй мэдээлэл гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье” гэсэн юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид шинэ загварын "Лексус-570" автомашин хуваарилсныг олон нийтийн зүгээс шүүмжилж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн "Сайдыг автомашинаа зарж улсын төсөв болго гэсэн үүрэг өгсөн" хэмээн Засгийн газрын 100 хоногийн тайлангийн үеэр хэлсэн. Ц.Нямдорж сайд мөн "Аюулгүй байдлыг хангах үүднээс манай яамнаас ийм машин хуваарилсан. Ийм их яриа болно гэж бодсонгүй. Ерөнхий сайдын хэлснээр хийнэ" хэмээсэн юм.
Н.Туяа