Иргэдээс ирсэн өргөдөл гомдлын ихэнх хувийг шийдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-01-31 16:32:21
Увс /МОНЦАМЭ/. Өнгөрсөн онд аймгийн ЗДТГ болон хэлтэс агентлагууд, сумдын төр захиргааны байгууллагуудад иргэдээс 7208 өргөдөл гомдол иржээ.
Эдгээрийн ихэнх нь нийгмийн халамжийн үйлчилгээ, тэтгэвэр, тэтгэмж, газар эзэмших, ашиглах, өмчлөх, ажлын байр, мөнгөн болон эд материалын дэмжлэг хүссэн өргөдлүүд байна. Хүлээж авсан өргөдөл гомдлын 98,3 хувийг шийдвэрлэн хариу өгчээ. Иргэд аймгийн ЗДТГ болон төрийн байгууллагуудад 7045-222 тоот утас, цахим сайт, Иргэний танхим зэргээр дамжуулан өргөдөл гомдлоо гаргадаг байна. Мөн 70452222.mn сайт руу орж шийдвэрлэлтийн явцтай нь танилцах боломжтой аж.
Б.Батхүү
Холбоотой мэдээ