Энэ онд Орхон аймагт ажлын байрны захиалга буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-11-21 22:01:25

Он гарсаар шинээр ажилд орсон иргэдийн тоо өнгөрсөн онтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Зөвхөн Хөдөлмөр, зуучлал, мэдээллийн төвөөр дамжуулж өнгөрсөн онд 134 аж ахуйн нэгж 407 ажлын байрны захиалга өгчээ.

Үүний дагуу 414 иргэн ажилтай болсон бол энэ онд 50 аж ахуйн нэгж 159 ажлын байрны захиалга өгч 259 хүнийг ажлаар хангасан байна. Үүнээс гадна ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтэй 150 гаруй иргэн Хөдөлмөр, зуучлал, мэдээллийн төвд ханджээ. Тэгвэл Хөдөлмөрийн хэлтэст өнгөрсөн онд 2571 ажлын байрны захиалга ирж байсан бол энэ оны аравдугаар сарын байдлаар 500-аар буурчээ. Өөрөөр хэлбэл, ажлын байрны захиалга өгч буй албан байгууллагын тоо буурчээ. Харин ажил идэвхтэй хайж буй иргэд төрийн байгууллагад ажиллах сонирхолтой байдаг тул хувийн байгууллагын тавьж буй саналыг хүлээж авдаггүй гэнэ.

Орхон аймаг Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ