Украин улс өөрийн үйлдвэрлэсэн далавчит пуужинг туршжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-31 14:17:40
КИЕВ. /РИА Новости/. Украин улс өөрийн үйлдвэрлэсэн газар дээр байрлах далавчит пуужинг туршсан тухай тус улсын Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн нарийн бичгийн дарга Александр Турчинов мэдэгджээ.

Тэрбээр хэлэхдээ “Уг пуужин нь газрын болон тэнгисийн байг онох чадвартай бөгөөд “Туяа” /"Луч"/ төрийн өмчит үйлдвэрийн зохион бүтээгчдийн төрийн өмчит болон хувийн бусад компанитай хамтран боловсруулсан  пуужин юм. Бид энэ пуужинг боловсруулах болон туршилт хийх хууль ёсны бүрэн эрхтэй. Манай далавчит пуужингийн тусгал болон байлдааны тоноглол нь Украин улсын гарын үсэг зурсан ийм төрлийн зэвсэгтэй холбоотой олон улсын хэлэлцээрүүдтэй зөрчилдөхгүй” гэжээ.

“Туяа” үйлдвэр мөн тэнгис болон агаарт байрлах далавчит пуужингийн цогцолборуудыг боловсруулах зорилт тавиад байгаа аж.   
 
Э. Аянзаяа  
Холбоотой мэдээ