Саудын Арави ихээхэн хэмжээний хөрөнгийг улсын өмч болгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЭР-РИЯД. /Ройтерс/. Авлигатай тэмцэх кампанит ажлын хүрээнд хунтайж нар болон бизнес эрхлэгчдээс 106 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө мөнгийг хураан авч, улсын өмч болгоод буйгаа Саудын Аравийн холбогдох албаны хүмүүс мэдэгджээ.
“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, Саудын Арави нь өнгөрсөн оны 11 дүгээр сард угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салманы санаачилгаар авлигатай тэмцэх кампанит ажил өрнүүлж эхэлснээсээ хойш дээрх хэмжээний мөнгөн хөрөнгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгө, арижлааны байгууллагууд болон гадаад валютыг хураан авч, улсын өмч болгосон гэнэ. Тус улс хунтайж нар, бизнес эрхлэгчид нийлсэн 200 гаруй хүнийг оны өмнө авлигын хэргээр баривчилсан юм. Баривчлагдсан хүмүүсийн зарим нь авлига өгч, авснаа хүлээн зөвшөөрч, хөрөнгөө хураалгасан байна.
Тансаг зэрэглэлийн зочид буудалд хоригдож байгаад суллагдсан хүмүүсийн нэг бол хунтайж Алвалид бин Талал юм. Тэрбээр өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт суллагджээ. Хунтайж Алвалид нь дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй нийгмийн сүлжээнүүдийн нэг болох “Твиттер” болон томоохон банк санхүүгийн байгууллагуудын хувьцаа эзэмшигч бөгөөд 17 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэнэ.
Алвалид суллагдсаныхаа дараа сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Би ямар ч гэм зэмгүй хүн. Суллагдах гэж юу ч өгөөгүй” гэжээ. Гэхдээ түүнийг яагаад суллах болсныг тэрбээр хэлээгүй байна. Түүнийг чухам ямар учраас суллах болсон нь ажиглагчдын анхаарлыг ихэд татаж байна.
Олон улсын зах зээлд нефтийн ханш тааруу байгаатай холбоотойгоор Саудын Аравийн эдийн засгийг өсөлт саарсаар байна. Үүнтэй холбоотойгоор улс орныхоо эдийн засгийг солонгоруулахын тулд угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман олон арга хэмжээ авч байгаагийн нэг нь авлигатай тэмцэх кампанит ажил юм.

Г.Доржханд