ОХУ-ын арми АК-12, АЕК-971 төрлийн бууг хэрэглээнд нэвтрүүллээ

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-01-30 18:33:11
Москва /МОНЦАМЭ/. ОХУ-ын арми “Калашников”, “ЗИД” үйлдвэрийн АК-12, АЕК-971 төрлийн автомат бууг үндсэн хэрэглээндээ нэвтрүүллээ.
 
ОХУ-ын БХЯ 2012 онд армийн зэвсгийг шинэчлэх хэрэгтэй хэмээн үзэж хэд хэдэн автомат буу туршилтын журмаар Сирийн ажиллагаанд ашиглажээ. Туршилтын хугацаанд дээрхи хоёр загварын автомат буу өндөр үзүүлэлттэй байсан аж. 
 
АК-12 буу нь хямд өртгөөр бүтсэн бөгөөд жирийн цэргүүдэд тараагдах юм. Энэхүү загвар нь АК-74М бууны сайжруулсан хувилбар бөгөөд эвтэйхэн, мэргэжлийн бус хүн ашиглахуйц хялбар болсон хэмээн үйлдвэрлэгчид үзэж байна.
 
Харин АЕК-971 автомат буу нь хөдөлгөөнт нөхцөлд нэг километрийн зай дахь байг алдалгүй онох чадвартай бөгөөд АК-12-оос өндөр өртгөөр бүтсэн аж. АЕК-971 автоматаар ОХУ-ын армийн тусгай үүрэг гүйцэтгэгч нар зэвсэглэгдэх юм.
Л.Нандиа
 
 
 
Холбоотой мэдээ