Хулгайн хэрэг өсөх хандлагатай байгааг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-01-29 19:38:26
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Энэ сарын 22-ны өдөр Арвайхээр сумын 7-р багт оршин суух иргэн “Б”-ийн гэрээс Самсунг S-4 маркийн гар утас, хоёр хонины мах хулгайд алдагдсан, 23-ны өдөр Арвайхээр сумын 7-р багт оршин суух иргэн “Н”-ийн гэрээс шуудайтай үхрийн мах болон бусад эд зүйл хулгайд алдагдсан байна. Уг хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй “С” гэгч үйлдсэн болохыг Цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн шалгаж байгаа юм.
Мөн Бат-Өлзий сумын тавдугаар багт байрлах “Таны дэлгүүр”, “Түмэн шувуут” хүнс, барааны дэлгүүрт хулгай орж эд зүйл алдагдсан гэх хэргүүдийг тус сумын харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй “Г” үйлдсэнийг илрүүлэн Дорноговь аймгийн Айраг сумаас баривчилж, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна.
Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор хулгайлах гэмт хэргийн гаралт өсөх хандлагатай байгаа тул өөрсдийн эд хөрөнгө, гэр орноо хараа, хяналттай байлгахыг иргэдэд анхааруулж байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ