Оросын сөрөг хүчнийхэн ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй байхыг уриалан жагсав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /Ройтерс/. Оросын сөрөг хүчнийхэн удахгүй болох гэж буй ерөнхийлөгчийн сонгуулийг эсэргүүцэн саналаа өгөхгүй байхыг ард иргэддээ уриалж, Ерөнхийлөгч Владимир Путиныг огцрохыг шаардсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Оросын сөрөг хүчнийхэн өчигдөр хэд хэдэн хотод, тухайлбал нийслэл Москва, Санкт-Петербург болон Алс Дорнодын Владивосток хотод жагссан байна. Энэ оны гуравдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй болоод буй сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн уриалгаар энэ жагсаал болжээ. Авлигын хэрэгт холбогдож байсан гэх үндэслэлээр Оросын Сонгуулийн ерөнхий комисс А.Навальныйн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийг өнгөрсөн оны сүүлчээр хассан юм.
Эх сурвалжийн мэдээлснээр, өчигдрийн эсэргүүцлийн жагсаалд 5000 гаруй хүн оролцсон байна. Москва хотын төв талбайд л гэхэд 1000 гаруй хүн цуглан “Саналаа бүү өг!”, “Оросыг Путинаас чөлөөл!” гэж уриа хашгирч байжээ.
Жагсаалд оролцогчдын нэг нь ярихдаа “Орост шударга сонгууль болохгүй. Ямар ч өрсөлдөгч байхгүй гэдгээ В.Путин өөрөө ч сайн мэдэж байгаа” гэсэн байна.
Тус улсын нэгэн судалгааны байгууллагаас саяхан олон нийтийн дунд явуулсан санал асуулгад оролцогчдын 70 гаруй хувь нь В.Путиныг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Үүнээс үзвэл, В.Путин Оросын төрийн тэргүүнээр дахин сонгогдох нь үндсэндээ тодорхой байна.
Оросын ээлжит ерөнхийлөгчийн сонгууль энэ оны гуравдугаар сарын 18-ны ням гарагт болно.

Г.Доржханд