Шоколадны тосны хямдрал зодоон гарахад хүргэжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-27 15:50:49
БРЮССЕЛЬ. /КАЗИНФОРМ/. Францад “Nutella” шоколадны тосны 70 хувийн хямдрал зарласнаас болж их дэлгүүрүүдэд хүмүүс овоорч шахцалдан, зодолдоход хүргэжээ.

“Интермарш” сүлжээ дэлгүүрүүд чихэрлэг бүтээгдэхүүнүүдээ пүрэв гаригаас бямба гариг хүртэл хямдруулсан байна. Энэ үеэр 960 граммын савалгаатай “Nutella” шоколадны тосны үнэ 4,5-аас 1,4 евро болж хямдарсан нь худалдан авагчдыг ийнхүү бужигнуулахад хүргэжээ. 

"Манай компани уг хямдралыг явуулаагүй гэдгээ мэдэгдсэн юм. "Intermarche" компани дангаараа хямдрал явуулсан гэдгийг онцолмоор байна. Үйлчлүүлэгчдийн дунд төөрөгдөл, бухимдал үүсгэх уршигтай байгааг бид зэмлэн буруушааж байна" гэж “Nutella” шоколадны тосыг үйлдвэрлэдэг Италийн “Ferrero” компани мэдэгджээ. 
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ