Хятадын хойд нутгийг экологийн цэвэр түлшээр халаана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-26 19:50:03
АСТАНА. /КАЗИНФОРМ/. Хятадын хойд нутагт экологийн цэвэр эрчим хүчийг халаалтанд ашиглах үйл явц үргэлжилсээр байна. 2019 он гэхэд тухайн эрчим хүчний дулааны хангамжинд эзлэх хувь 50 хувиас доошгүй буюу 74 сая тонн нүүрсийг орлох хэмжээнд хүрэх ёстой гэж Эрчим хүчний асуудал эрхэлсэн улсын хороо мэдэгдсэнийг “Шиньхуа” агентлаг уламжлав.

“Төвлөрсөн бус халаалтад нүүрсийг эрчим хүчний ногоон эх үүсвэрээр орлуулах нь  өвлийн саруудад Хятадын хойд нутаг тэр дундаа Бээжин хот, Тяньжинь, Хэбэй мужуудад үүссэн  агаарын бохирдолтой тэмцэхэд чухал ач холбогдолтой” гэж Эрчим хүчний яамны төлөөлөгч Го Вей мэдэгдлээ.
 
Түүний хэлснээр бол, Хятадын Хөгжил шинэчлэлийн хороотой хамтран боловсруулсан хөтөлбөрт зааснаар дулааны хангамжинд экологийн цэвэр түлшний эзлэх хэмжээ 2021 он гэхэд 70 хувьд хүрсэн байх аж.  

Сэргээгдэх эрчим хүч гэдэг нь байгалийн хий, цахилгаан эрчим хүч, газрын дулааны эрчим хүч, биомасс, нарны эрчим хүч, үйлдвэр аж ахуйн газруудын дулааны хаягдал болон бусад эх үүсвэрийг хэлж байгаа ажээ. Гэхдээ тухайн муж, районуудын онцлог байдлыг харгалзан үзэх бөгөөд дээрх шаардлагуудыг хангаж буй нутаг орон дахь “төвлөрсөн цэвэр халаалт” нийлүүлдэг компаниудыг илүүтэй дэмжинэ  гэж ноён Гой Вей хэллээ.   
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ