Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр хуралдаан 14.00 цагаас Төрийн ордонд хуралдана.
Хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж, Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн ажлын хэсэг өөрчлөх юм.
Мөн Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэхээр товложээ.
Б.Туул