Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэд Зөвлөл байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан замын хөдөлгөөний аюулгүй байдал, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд онцгой анхаарч, холбогдох хуулийн хэрэгжилтийг хангуулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах урт богино хугацааны хөтөлбөр батлах, зөвлөл байгуулах зорилгоор “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” зөвлөгөөнийг анх удаа зохион байгууллаа.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутгаар өдөрт 700-800 мянган хүн дамжин өнгөрдөг тухай тоон мэдээлэл бий. Бүхий л салбартаа хамгийн өндөр ачаалал авдаг дүүргийн хувьд шийдвэрлэвэл зохих, манлайлан ажиллах зайлшгүй шаардлага тулгардаг байна. Тиймээс уг зөвлөгөөнийг зохион байгуулж, дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, нийслэлийн төр захиргааны байгууллагын төлөөлөл, дүүргийн ГХУСАЗС зөвлөлийн гишүүд, дүүргийн удирдлага, Замын цагдаагийн алба, ТББ-ын төлөөлөл оролцов.
Зөвлөлгөөнд “Дүүргийн замын хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдал зам тээврийн осол, хэргийн гаралт, түүний шалтгаан нөхцөл”, “Нийслэлийн өнөөгийн нөхцөл байдал”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдал ба Сүхбаатар дүүрэг”, “Дэлхий нийтэд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх талаар хэрэгжүүлж буй ажил”, 2018-2020 онд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр Сүхбаатар дүүргээс хийгдэх ажлын танилцуулга зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм. Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэд Зөвлөл байгууллаа.

Н.Туяа