Нийгмийн даатгалын сангийн авлага буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-01-21 18:05:35
Дорноговь /МОНЦАМЭ/. 2017 онд Дорноговь аймагт нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 28.2  тэрбум төгрөгөөр батлагдаж байснаас 29.7 тэрбум төгрөгийн орлого оруулж орлогын төлөвлөгөөгөө 105.3 хувиар биелүүлжээ.
Тэтгэврийн даатгалын сангаас нийт 7792 хүнд 28.2 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгосон байна. 2016 онд  Нийгмийн даатгалын сан компани аж ахуй нэгжүүдээс 1.8 тэрбум төгрөгийн авлагатай байсан бол 2017 оны жилийн эцсийн байдлаар 640 сая төгрөгийн авлагатай болж буурсан аж. Одоогийн байдлаар Нийгмийн даатгалын сан уул уурхайн компаниудаас нийт 367.9 сая төгрөгийн авлагатай бөгөөд энэ нь нийгмийн даатгалын сангийн  авлагын 35.5 хувийг эзэлж буй. Өр авлагыг барагдуулахад нөлөөлсөн хүчин зүйл нь уул уурхайн компаниудын нэгдсэн зөвлөлгөөнийг хоёр ч удаа зохион байгуулж татвар, төлбөрөө хугацаанд нь төлөхийг шахаж шаардсан, хугацаатай албан шаардлага өгсөн нь нөлөөлсөн гэж аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга Л.Шагдарсүрэн ярив.
Нийгмийн даатгалын сангийн орлого нь компани аж ахуй нэгж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад ажиллаж буй ажилтнуудын нийгмийн даатгалд зориулан өгсөн татварын орлогоор бүрддэг байна.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ