Татварын орлого 2.5 дахин нэмэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-01-21 17:37:56
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймаг 2017 онд улсын болон орон нутгийн төсөвт нийт 24.4 төгрөгийн татварын орлого төвлөрүүлжээ.
Үүнээс тус аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниуд улс болон орон нутгийн төсөвт 4.8 тэрбум төгрөгийн орлого оруулсан нь 2016 оныхоос татварын хувь хэмжээ 2.5 дахин нэмэгдсэн үзүүлэлт гарсан талаар аймгийн Татварын хэлтсийн дарга Г.Март ярив. Зөвхөн орон нутгийн төсөвт 1.3 тэрбум төгрөгийн орлого оруулсан нь мөн л өмнөх оныхоос нэмэгдсэн байна. Татварын орлого нэмэгдсэн нь хэд хэдэн шалтгаантай аж.
Учир нь тус аймгийн ЗДТГ-аас орон нутагт  үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудтай нийгмийн хариуцлагын гэрээ хийж эхэлсэн, компаниудыг орон нутагт шилжин ирж татварын хэлтэст бүртгүүлэх шаардлага тавьдаг болсон, ХАОАТ болон бусад татварын талаар олон жилийн өртэй  явсан компаниудыг татвараа төлөхийг шаардддаг болсон нь татвар бүрдүүлэлтэд эерэг өөрчлөлт авчирчээ.
2017 онд уул уурхайн дөрвөн компани Дорноговь аймагт шилжиж бүртгүүлжээ. Тус аймагт  141  аж ахуй нэгжид ашигт малтмалын  174 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байдаг бөгөөд үүнээс 65 аж ахуй нэгж татвар төлдөг, 76 аж ахуй нэгж үйл ажиллагаа эрхлээгүй байгаа аж. 
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ