Баян-Өлгийд "Цалинтай ээж" хөтөлбөрт хамрагдахаар 4344 эх бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-01-19 13:17:35

Баян-Өлгий /МОНЦАМЭ. Монгол Улсын Засгийн газраас энэ сарын эхнээс хэрэгжүүлж эхлээд буй ”Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдахаар Баян-Өлгий аймгийн 4344 эх хүсэлт гарган бүртгүүлсэн байна.

Аймгийн Хөдөлмөр, халамжийн газраас тус хөтөлбөрт 7000 гаруй эх хамрагдана гэсэн урьдчилсан тооцоог гаргасан бөгөөд 62 хувь нь ийнхүү бүртгүүлжээ. Мөн өрх толгойлсон эцэг, эхийн тэтгэмжид 23, хоёр ба түүнээс дээш ихэр хүүхдийн тэтгэмжид есөн иргэн хамрагдахаар болжээ.

УИХ-аас  Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг өнгөрсөн оны тавдугаар сард баталж, 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болсноор дээрх тэтгэмжүүдийг олгох эрх зүйн орчин бүрджээ.

Тэтгэмжид хамрагдах иргэдийн материалыг жилийн турш хүлээн авах аж.  

Ө.Нурболат

Холбоотой мэдээ