Хүнсний бараа, хувцас, орон сууцны үнэ буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-01-18 11:33:28
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 2,2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Бүлгээр нь авч үзвэл согтууруулах болон согтууруулах бус ундаа, тамхи, гэр ахуйн бараа, тавилга, эм тариа, эмнэлгийн хэрэгсэл, зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээний үнэ тариф 0,2-4,1 хүртэл хувиар өсч, түүний дотор цахилгаан 7,5, тээврийн үйлчилгээ 9,3 хувиар үнээ нэмжээ. Харин хувцас, бөс бараа, өргөн хэрэглээний хүнсний бараа, орон сууцны үнэ 0,5-1,5 хувиар буурсан байна.
Төв барааны захад гурил нэг кг нь 1000-1400, цагаан будаа 2200-2400, шар будаа 1500, хонины мах 3500, үхрийн мах 4500-5000, адууны мах 4500, ямааны мах 2500 төгрөгийн үнэтэй байна. Мөн сүү 2500, аарц 2000, өндөг 300, төмс 1000, лууван 1500, манжин 1800, байцаа 2000, элсэн чихэр 2350 зэрэг үнэ өртөгтэй байна.
Б.Батчимэг 
Холбоотой мэдээ