Умард Солонгос дахь хүний эрхийг хамгаалахад хөрөнгө зарцуулна гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-17 12:26:53

 

МОСКВА. /РИА Новости/. АНУ-ын Төрийн Департаментын ардчилал, хүний эрхийг хамгаалах болон хөдөлмөрийн харилцааны асуудал хариуцсан товчоо Умард Солонгосын нутаг дэвсгэр дэх мэдээллийн чөлөөт урсгал болон хүний эрхийг дэмжих төслүүдэд оролцох сонирхолтой байгууллагуудад зориулж тендер зарлажээ.
  
Тус байгууллагаас гаргасан мэдэгдэлд “АНУ-ын Төрийн Департаментын ардчилал, хүний эрхийг хамгаалах болон хөдөлмөрийн харилцааны асуудал хариуцсан товчоо Умард Солонгос дахь мэдээллийн чөлөөт урсгал болон ил тод байдлыг нэмэгдүүлэх, хүний эрхийг дэмжихэд чиглэсэн бодлогыг дэмжих төслүүдийг хэрэгжүүлэх сонирхолтой байгууллагуудад зориулж нээлттэй тендер зарлаж байна. АНУ үүнд зориулж 1,5 сая ам.доллар зарцуулахад бэлэн байна. Умард Солонгосын мэдээллийн чөлөөт урсгалд түлхэц үзүүлэхэд ойролцоогоор 1 сая ам.долларыг, үлдсэн  500 мянган ам.долларыг хүний эрх, ил тод байдлыг дэмжихэд зарцуулахаар төлөвлөж байна” гэжээ.

Ирээдүйн төслийн хүрээнд янз бүрийн үзэл санааг тусгадаг чөлөөт мэдээллээр Умард Солонгосын оршин суугчдыг хангах, түүнчлэн Умард Солонгосын засгийн газарт хүний эрхийг хангах үүргээ биелүүлэхэд чиглэсэн шахалтыг нэмэгдүүлэх төлөвтэй байгаа аж.
 
Э. Аянзаяа 

Холбоотой мэдээ