“Мөнгөн өвөл” спорт өдөрлөгт 100 гаруй тамирчин оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Засгийн газрын 2009 оны 05-р тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн БТСГ-аас жил бүр “Мөнгөн өвөл” спорт өдөрлөгийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 97 жилийн ойг тохиолдуулан аймгийн Онцгой байдлын газартай хамтарч зохион байгууллаа.
Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хамт олон, гэр бүлүүдийг идэвхтэй хөдөлгөөнд уриалж, өвлийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой уг тэмцээнд 8 байгууллагын 100 гаруй тамирчин оролцож, спортын таван төрлөөр өрсөлдсөн юм. Тэмцээний спорт мэндчилгээний төрөлд Дэлхий зөн ОУБ-ын Өвөрхангай аймаг дахь салбар, Мөсөн шагайн төрөлд Зэвсэгт хүчний 256-р анги, Сумо бөхийн төрөлд Онги-Ус суваг ОНӨҮГ, Тэшүүрийн төрөлд Онцгой байдлын газар, Олс таталтын төрөлд Онги-Ус суваг ОНӨҮГ-ын баг хамт олон тэргүүн байр эзэлж, багийн дүнгээр тэргүүн байрыг аймгийн ХХААГ, дэд байрыг Дэлхий зөн ОУБ-ын Өвөрхангай аймаг дахь салбар, гутгаар байрыг Онцгой байдлын газар эзлэн өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулав.

Б.Батчимэг