Анги удирдсан багш нар сурагчдынхаа ар гэрээр айлчилна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-01-17 11:04:58
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн боловсролын салбарт 2017-2018 оны хичээлийн жилд “Багш айлчлал” аргачлыг хэрэгжүүлж байна. Анги удирдсан нар багш нар сурагчдынхаа гэр орон, амьдарч буй айл, дотуур байраар айлчлан 38 үзүүлэлт бүхий судалгаагаар үнэлж, эцэг эх асран хамгаалагчдад хүүхдийнх нь хүмүүжил, сурлагийн ахиц амжилт, боловсролын салбарын бусад мэдээ мэдээллийг хүргэх юм.
Эцэг эх, багшийн хамтын ажиллагааг сайжруулах замаар сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллыг бэхжүүлэх,  үе тэнгийнхний дарамт шахалтыг таслан зогсоож, гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, хүүхэд нэг бүрийг судлан, тэдний хөгжил, төлөвшил, оролцоог сайжруулах зорилготой "Багш айлчлал" аргачлалыг хоёрдугаар улирлаас сургууль бүрт хэрэгжүүлж байна.
Саяхан “Дэлхийн зөн” Монгол ОУБ-ын Өвөрхангай, Архангай ОНХХ-ийн дэмжлэгтэйгээр аймгийн ерөнхий боловсролын сургалтанд 29 сургуулийн захирал, нийгмийн ажилтан, багш нарын төлөөлөл Баянхонгор аймгийн Богд суманд ажиллаж, “Багш айлчлал” аргачлалын талаар харилцан туршлага судлаад иржээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ