Он гарсаар 43 иргэнийг ажилд зуучилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2018-01-16 17:50:30
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн хэлтэст 2018 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 53 иргэн ажил хайгчаар бүртгүүлсэн бол дөрвөн аж ахуйн нэгж ажлын байрны захиалгаа ирүүлжээ.
“Алтайн хүдэр” ХХК 33,  “Их цалуу” ББСБ 1, “Алтайн сүрлэг нуруу” ХХК 11, Улаанбаатар хотын “Алтай кашмер” оёдлын үйлдвэр 5 ажлын байрны захиалга ирүүлсэн ба үүнээс 27 нь байнгын, 23 нь түр ажлын байр байгаа ажээ. Тус ажлын байруудад бүртгэлтэй ажил хайгч иргэдээс “Алтайн хүдэр” ХХК-ий захиалгын дагуу 68 иргэнд ажиллах санал хүргүүлж, “Алтай кашмер” оёдлын үйлдвэрт 13, “Их цалуу” ББСБ-т 3, “Алтайн сүрлэг нуруу” ХХК-д 73 иргэнд санал хүргүүлсэн байна. Он гарснаас хойш 43 иргэнийг ажилд зуучлан орууллаа хэмээн тус газрын дарга М.Мянганбуу мэдээлэв.
Э.Нарангэрэл
 
 
Холбоотой мэдээ