“Хүнсний талон” хөтөлбөрт 2000 орчим өрх айл хамрагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур амьдралтай айл өрхөд хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх зорилготой “Хүнсний талон”-ы эрхийн бичиг өнгөрсөн оны 11, 12 дугаар сард тасарсан. Харин нөхөн олгох ажил 2018 оны 1 дүгээр сарын 11-ээс эхлэн явагдаж байна.
2017 оны 04 дүгээр сард улс орон даяар зохион байгуулсан Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны үр дүнд 292,5 оноогоос доош үнэлгээтэй өрх айлууд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдахаар болсон. Өвөрхангай аймагт 22,971 өрх айл байдгаас нийт 1936 өрх, Арвайхээр сумын хэмжээнд 840 өрх айл “Хүнсний талон” хөтөлбөрт хамрагджээ.

Б.Батчимэг