Японд насанд хүрсний баярыг тэмдэглэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-11 14:41:46
ТОКИО. /ТАСС/. Японд 20 нас хүрсэн хүнийг насанд хүрсэнд тооцдог бөгөөд шинээр насанд хүрсэн хүмүүст зориулсан Насанд хүрсний баяр Японд энэ сарын 8-нд болж өнгөрчээ. Тус улсын захиргааны болон олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн яамны мэдээлснээр, шинээр насанд хүрэгчдийн өсөлтийн түвшин энэ онд өөрчлөгдөөгүй бөгөөд нийт 1,23 сая хүн насанд хүрсэн байна.
 
Энэ баярын үеэр япон залуусын дийлэнх нь газар шүргэх шахам урт ханцуйтай, өвлийн кимоно өмсдөг бөгөөд тэр өмсгөлөө “оби” гэгдэх гоёлын бүсээр зангидаж, саглагар, хиймэл үстэй захаар чимдэг байна. Түүнчлэн “зори” гэдэг угладаг шаахай өмсөж, гартаа жижиг цүнх барьдаг аж.

Японд 1876 оноос 20 настай хүнийг насанд хүрснээр тооцох болжээ. Харин насанд хүрсний баярыг 1948 оноос тэмдэглэж эхэлсэн байна. Мөн энэ баярыг дундад зууны үеэс янз бүрийн ёслол хийж тэмдэглэн өнгөрүүлдэг байжээ.

Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ