Францын Ерөнхийлөгч Ши Жиньпинд морь бэлэглэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-08 17:02:40
БЭЭЖИН. /ТАСС/. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон БНХАУ-д хийж буй айчлалынхаа үеэр тус улсын дарга Ши Жиньпинд морь бэлэглэнэ хэмээн БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Лу Кан мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжлав.  
 
Лу Кан хэлэхдээ “Францын Төрийн тэргүүний Хятад улсад хийж буй айлчлал нь манай улсад төдийгүй Франц улсад чухал ач холбогдолтой. Айлчлал үр дүнтэй болж, Хятад-Францын харилцаа эрчимтэй хөгжихөд эерэг нөлөө үзүүлэх үүднээс талууд хүчин чармайлт гаргах болно” гэжээ.
 
Хятад улстай стратегийн түншлэлээ бэхжүүлэхийг зорьж буй Э.Макроны уг айлчлал нь нэгдүгээр сарын 7-нд буюу өнгөрөгч ням гарагт эхэлсэн бөгөөд дөрвөн хоног үргэлжлэх аж. Айлчлалын үеэр тэрбээр дэлхийн дулаарал, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг тэмцэх асуудал болон Умард Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг хэлэлцэх юм байна. 
 
Э. Аянзаяа 
 
Холбоотой мэдээ