Цагаан ордонд ажлын цагаар хувийн гар утас ашиглахыг хориглоно

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-05 11:00:54
ВАШИНГТОН. /ТАСС/. Аюулгүй байдлын үүднээс ажлын цагаар хувийн гар утсаа ашиглахыг Цагаан ордны ажилтнуудад хориглох гэж байгаа талаар ТАСС агентлаг мэдээлэв.
 
Цагаан ордны Хэвлэл мэдээллийн албаны нарийн бичгийн дарга Сара Сандерс мэдэгдэхдээ “Цагаан ордны технологийн системийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах нь Д.Трампын засаг захиргааны нэн тэргүүний зорилт. Тийм учраас ирэх долоо хоногоос эхлэн ажилтнуудад төдийгүй Цагаан ордонд хүрэлцэн ирсэн зочдод ч хувийн гар утас ашиглахыг зөвшөөрөхгүй” гэсэн байна.
 
Ийм журам гаргаж байгаад дурамжхан буйгаа Цагаан ордны зарим ажилтан илэрхийлээд "Бид гэр бүл болон найз нөхөдтэйгөө холбогдоход хүндрэлтэй болж байна" гэжээ. 
 
 Э. Аянзаяа 




Холбоотой мэдээ