Исламын босогчид Оросын долоон онгоцыг утсгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-04 15:42:14
МОСКВА. /Би-Би-Си/. Исламын босогчид Сирийн Латакия муж дахь Оросын “Хмеймим” цэргийн нисэх хүчний бааз руу миномётоор галлаж нийт долоон онгоцыг устгажээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, энэ дайралт 12 дугаар сарын 31-нд болсон байна.

Исламын босогчдын халдлагын улмаас дөрвөн Су-24 бөмбөгдөгч онгоц, хоёр Су-35 сөнөөгч онгоц, АH-72 цэргийн тээврийн онгоцны хамт нийт долоон нисэх онгоц устжээ. Мөн зэвсгийн агуулах устсан байна. Баттай бус эх сурвалжийн мэдээлснээр, 10 гаруй цэргийн албан хаагч шархадсан бололтой. Харин Оросын Батлан хамгаалах яам энэ талаар албан ёсоор мэдэгдэл хийгээгүй байна.
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ