НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы тэргүүн Умард Солонгосын төлөөлөгчтэй уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-04 10:48:35
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганы тэргүүн Мирослав Лайчак Умард Солонгосоос НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Ча Сон Намтай өчигдөр уулзжээ. 
 
Хоёр Солонгос шууд холбооны шугамаа сэргээж, Умард Солонгос Пёнчаны өвлийн олимпийн наадамд тамирчдаа оролцуулах асуудлаар Өмнөд Солонгостой яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэнд баяртай байгаагаа уг уулзалтын үеэр М.Лайчак мэдэгдсэн байна.

Мөн хоёр Солонгос шууд холбооны шугамаа сэргээсэн явдлыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш сайшааж буйгаа мэдэгдэхийн сацуу дипломат хүчин чармайлтыг идэвхжүүлэх нь Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгоход чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ