18 цаг тасралтгүй ажилласан эмч нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-03 14:06:16
МОСКВА. /РИА Новости/. Хятадын Шанси мужийн нэгэн эмч 18 цаг тасралтгүй ажилласны улмаас нас баржээ. 

43 настай Жао Бянсян өвчтөнүүдээ эргэж тойрч явж байгаад хамгийн сүүлд ээж, охин хоёртой уулзах үедээ ухаан алдан унасан байна. Гэрчүүдийн ярьснаар, тэрбээр хамгийн сүүлд “Ээж нь яаж байна?” гэж хэлсэн байна. Эмчийг сэхээн амьдруулах тасагт хүргэсэн боловч маргааш өдөр нь нас баржээ. Задлан шинжилгээгээр “тархины цус харвалтаас болж нас барсан” гэсэн дүгнэлт гарсан байна.

Ж.Бянсян нь амьсгалын замын эмгэг судлалын тасгийн орлогч эрхлэгч байжээ. Хамтран ажиллагсад нь түүнийг “маш шаргуу хөдөлмөрч, манай тасгийн шилдэг мэргэжилтнүүдийн нэг байсан” гэж ярьжээ. 
 
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ