Санкт-Петебургт болсон дэлбэрэлтийг "террорист халдлага" гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-28 16:34:00
МОСКВА. /ТАСС/. Өчигдөр орой Санкт-Петербург хотод болсон дэлбэрэлтийг "террорист халдлага" байсан гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үзэж буйгаа мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжлав.
 
В.Путин Сирид явуулсан цэргийн ажиллагаанд оролцоод ирсэн алба хаагчдыг өнөөдөр хүлээн авч уулзах үеэрээ энэ тухай мэдэгдсэн байна. 

"Гэмт этгээдүүдийг баривчилж, тэдэнд зохих шийтгэлийг нь оноох хэрэгтэй. Гэхдээ манай алба хаагчдын эрүүл мэнд, амь насанд аюул занал учруулсан тохиолдолд хэнийг ч газар дээр нь устгах хэрэгтэй" гэж тэрбээр  Холбооны аюулгүй байдлын албаны тэргүүнд үүрэг өгөх үеэрээ цохон тэмдэглэжээ. 
 
Эх сурвалжуудын сүүлд өгсөн мэдээллээр, Санкт-Петербург хотод болсон дэлбэрэлтэд 13 хүн бэртэж гэмтсэн байна. 
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ