Төв банкны хуулийг дагалдах хуулийн төслүүдээр АН-ын бүлэг завсарлага авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн ч УИХ дахь АН-ын бүлэг дахин нягтлах шаардлагатай гэж үзэн тав хоногийн завсарлага авлаа.
Хэлэлцэх асуудлын эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, З.Нарантуяа нар хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаах, банкны салбарын эрх зүйн зохицуулалтыг хийх хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгүүдийн нэгдсэн хуралдааныг хийх хүртэл төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргасан ч гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Улмаар хуралдаанаар эхлээд Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр танилцууллаа. Ажлын хэсэг гурван удаа хуралдаж, төслийг зүйл, заалт бүрээр нь хэлэлцэн саналын томъёолол боловсруулсан байна. Ингэхдээ УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн хуралдаанаас өгсөн үүрэг чиглэл, Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг харгалзаж үзсэн гэлээ.
Ийнхүү Монголбанкны дотоод бүтэц, зохион байгуулалттай холбоотой асуудлыг хуульчлах шаардлагагүй, олон зөвлөл, хороо байгуулахаар төсөлд тусгасныг цэгцлэн Монголбанк нь Мөнгөний бодлогын хороо, Хяналт шалгалтын хороотой байж, тэдгээрийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох нь зүйтэй хэмээн Ажлын хэсэг үзсэн байна. Мөн төсөл дэх УИХ, УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудлыг хөндсөн зохицуулалтуудыг хасах, Монголбанк төрийн мөнгөний бодлогын хэрэгжилт, зээлийн байдлын талаар УИХ-д зургаан сараар бус улирал тутам танилцуулахаар төслийг өөрчилсөн гэлээ. “Мөнгөний бодлого” хэмээх нэр томъёог Үндсэн хуульд нийцүүлэн “Төрийн мөнгөний бодлого” хэмээн өөрчлөх буюу одоогийн хуулийн нэр томъёог хэвээр үлдээх, Монголбанкны ерөнхийлөгч нарын эрх зүйн баталгааг нэмэгдүүлсэн заалтуудыг хасах, тус банкны хянан шалгах бүрэн эрхийг Төв банкны тухай хуульд хэвээр үлдээх, Засгийн газраас Монголбанкинд зөвлөмж, чиглэл өгөхийг хориглосон заалтуудыг тусгайлан оруулах шаардлагагүй тул хасах, салаа утгатай, ойлгомжгүй хэсэг бүлэг заалтуудыг тодорхой болгон өөрчлөн найруулахаар зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг Ажлын хэсгээс бэлтгэсэн байна. Мөн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг харъяалах Байнгын хороодоор хэлэлцэн санал, дүгнэлтээ ирүүлсэн болохыг Ажлын хэсгийн ахлагч танилцуулав.
Танилцуулгатай холбогдуулан зарим гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. Гишүүдийн асуултад ажлын хэсэг хариулт өгөхдөө, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Захиргааны ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хамт өргөн мэдүүлсэн болохыг хэлэв.
Хууль зүйн байнгын хорооноос төсөл санаачлагчид нь буцаах нь зүйтэй хэмээн үзсэн Захиргааны ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Монголбанкнаас захиргааны буюу нийтийн хэм хэмжээ тогтоож буй эрхийн актыг Хууль зүй, дотоод хэргийн яамын улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой асуудлыг хөндсөн зохицуулалтыг тусгасан байсан. Үүнийг Хууль зүйн байнгын хороо хүлээж аваагүй учир одоо байгаа зохицуулалтаар цааш үргэлжлүүлэх боломжтой хэмээн үзсэн болохоо ажлын хэсэг тайлбарлалаа. Түүнчлэн Эдийн засгийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн хуралдааны үеэр “мөнгөний бодлого” хэмээх нэр томъёог одоо хэрэгжиж буй хуулийн нэр томъёогоор нь буюу “төрийн мөнгөний бодлого” хэмээн хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн тул Төрийн байгуулалтын байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлагагүй хэмээн шийдвэрлэсэн гэлээ.
Монголбанк нь эрдэнэсийн сантай холбогдолтой, гадаад валютын нөөцийг бүрдүүлэх зэрэг нэлээд онцлогтой ажил үйлчилгээг эрхэлдэг тул Монголбанкны үйл ажиллагаатай холбогдсон бараа, ажил, үйлчилгээ, худалдан авахтай холбоотой харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиар зохицуулахгүй байх хуулийн төслийг боловсруулсан. Төсвийн байнгын хороо уг хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд Монголбанкны өдөр тутмын үйл ажиллагаа нь холбогдох хуулийнхаа хүрээнд явах нь зүйтэй, харин эрдэнэсийн сан, мөнгөн тэмдэгт хэвлүүлэх, валютын арилжаа хийх зэрэг онцгой үйл ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиар зохицуулахгүй байхаар төсөлд өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээн үзэж шийдвэрлэсэн гэв.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хуулийн зорилтыг өөрчлөх болсны үндэслэлийг тодруулж, Монголбанкны удирдлагуудаас хариулт авсан юм. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Төв банкны тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад гишүүдийн байр суурь өөр, өөр байна. Мөн Байнгын хороод харъяалах асуудлынхаа хүрээнд дагалдах зарим хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаахаар шийдсэн. Төслийн зохицуулалттай холбоотой олон санал гишүүдээс гарч байна, тэдгээрийг тусгах шаардлагатай. Иймд төслүүдийг нухацтай хэлэлцэж, нягтлах үүднээс УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч байна” хэмээн мэдэгдлээ. Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч байгаа тул хойшлуулахаар болов.

Н.Туяа